ЗАЛУУ ИНЖЕНЕР Т.ОТГОНБАЯРЫГ “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ААР ШАГНАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 5-р сарын 94 дүгээр зарлигаар залуу инженер Төмөрбаатарын Отгонбаярыг барилгын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрийг нь мялаалаа. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шагналыг гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Тэрээр барилгын инженер мэргэжилтэй бөгөөд 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр салбартаа үр бүтээлтэй ажиллаж, барилгын талбайн инженер, хяналтын инженер, Зөвлөх инженер хүртэл мэдлэг чадвараа дээшлүүлж, өдгөө 30 орчим барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан байна.  


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан