С.ДОРЖПАЛАМ, Д.ЧУЛУУНХҮҮ НАРЫГ ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЛАА

Барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настнууд өнөөдөр Төрийн дээд одонгоор энгэрээ мялаалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сайнхүү овогтой Доржпаламыг “Алтангадас” одонгоор шагнасныг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Д. Чулуунхүүг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнуулсныг Дэд сайд Э. Золбоо нар гардуулан өглөө.

Сайнхүү овогтой Доржпалам нь 1962 оноос ажлын гараагаа эхэлж, Улсад тасралтгүй 50 жил, барилгын салбарт 40 гаруй жилийг үр бүтээлтэй ажиллаж иржээ. Мөн Барилгын үйлдвэр шинжилгээний институтэд ажиллах хугацаандаа шинэ бүтээл оновчтой санал “ШБОС”-ын 5 бүтээл туурвиж байв.

Даваа овогтой Чулуунхүү нь барилгын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна. Өдгөө “Зун шин” компанид Ерөнхий инженерээр ажиллаж, залуу хойч үедээ өөрийн туршлагаа хуваалцсаар явна.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан