Б.МӨНХБААТАР САЙД ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ "МӨНХИЙН БАЯНГАЛ" ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж байна. Сэргэлэн суманд байрлах барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн нөхцөл байдалтай танилцаж “Мөнхийн баянгал”ХХК-ийн цементийн үйлдвэр дээр ажиллалаа. Тус үйлдвэрийн задгай цемент 1тн 180,000 төгрөг, ууттай цемент 190,000 төгрөгөөр худалдаалж байна. Цаашид бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор цементийн үнийг нэмэхгүй байхаар харилцан тохиролцлоо. Б.Мөнхбаатар сайд тус үйлдвэрийн удирдлагуудтай ярилцаж, ойролцоо байх Багахангай дүүргийн иргэдээс ажлын байраар хангах боломжтой эсэхийг тодруулсан байна. Тиймээс Багахангай дүүргийн иргэдээс 20-30 хүнийг ажлын байраар хангах боломжтой гэдгээ “Мөнхийн баянгал” ХХК-ийнхан илэрхийлжээ. Салбарын сайд уулзалтынхаа төгсгөлд үйлдвэрийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, дотооддын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ