БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 35 дугаар тушаалаар байгуулагдсан Баянзүрх дүүргийг хариуцсан ажлын хэсэг 2021.04.13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ахлаж, гишүүдэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Стандарт, хэмжилзүйн газрын дарга Б.Билгүүн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Барилга, хот байгуулалтын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар багтаж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5, 16, 17 дугаар хороонд ажиллав.

Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт /5, 16, 17 хороо/ Засгийн газар, Улсын Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын үед хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрийн хэрэгжилт, гэрийн эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзаж, хороо, хэсэг зэрэг анхан шатны нэгжид тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө дэмжлэг өгч ажиллалаа.

Иргэд, дүүрэг, хороо, хэсгээс тавьсан санал хүсэлтийг нэгтгэж Улсын Онцгой комисс, Засгийн газарт уламжлахаар болов.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан