БАРИЛГА УГСРАЛТЫН ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Барилга байгууламжийн чанарын асуудал нь барилгын материал, барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын үе шатны ажлын чанар хяналтаас шууд хамаарна.

Тиймээс Барилга хот байгуулалтын яамнаас “Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн арга хэмжээг 10-р сарын 22-н зохион байгуулахаар боллоо. Улсын зөвлөгөөний хүрээнд “Барилгын материалын чанар, хяналтын тогтолцоо” салбар хуралдаан, Барилга байгууламжийн зураг төсөл, хяналтын тогтолцоо салбар хуралдааныг тус тус зохион байгууллаа. Тэгвэл өнөөдөр “Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо” сэдэвт салбар хуралдааныг Барилгын хөгжлийн төвд зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр барилга байгууламжийн үе шатны ажлын чанарын хэрхэн сайжруулах, тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, гарц гаргалгааг хайхын тулд зохион байгуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар барилга угсралтын 5932, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 868, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ эрхлэгч 214, барилгын материалын үйлдвэрлэлийн 532 аж ахуйн нэгж нийт 14429 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаа юм. Үүнээс 7509 буюу 52 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин барилгын салбарт 73,7 мянган ажилчид ажиллаж байна.

Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын гүйцэтгэж буй барилга байгууламжийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулахад хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сургалтын тогтолцоог бүрдүүлэх, аж хуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын боловсронгуй болгох улсын түвшинд хүргэх, барилгын үе шатны ажлуудыг цахимжуулах, барилгын материалын лабораторийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах нь нэн тэргүүний зорилго болоод байгааг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо.

Зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв , Монголын Барилгын Инжнерүүдийн Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Гүйцэтгэгч байгууллагуудын Холбоо ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан