Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбарын удирдах албан тушаал хашиж байсан ахмадуудыг хүлээн авч уулзав
Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах албан тушаал хашиж байсан ахмадуудыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Тус уулзалтад Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар, сайдын зөвлөх Б.Пүрэвжав, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хэлтсийн дарга Т.Цогтсайхан, ХСУХАТАҮЗ Зөвлөлийн дарга Ж.Батсуурь болон салбарын 20 гаруй ахмад, удирдах ажилтнуудын төлөөлөл оролцлоо.
Барилга, хот байгуулалтын сайдаас Олон улсын ахмадын өдөр болон салбарын 89 жилийн ойн мэндийг хүрэлцэн ирсэн нийт ахмадуудад хүргэхийн сацуу салбарын өнөөгийн байдал, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ахмадуудаас санал зөвлөмж сонсон мэдээлэл солилцсон нээлттэй сайхан уулзалт болж өндөрлөв.