“УЛААНБААТАР БАРИЛГА -2020” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийн хүрээнд Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2020” үзэсгэлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл Экспо” компани, хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв” ажиллаж байна.
“Улаанбаатар барилга 2020” орон сууц хот тохижилт, барилгын материал, дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн 9-р сарын 4-өөс 7-ний өдрийг дуустал Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.
Энэхүү үзэсгэлэнд
- Шинэ орон сууцнууд
- Барилгын материал, тоног төхөөрөмж
- Хүнд машин, механизм
- Барилга угсралт, зураг төслийн компаниуд
- Банк бус санхүүгийн байгууллагууд
- Барилгын гадна тохижилт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 100 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд олон нийтэд зориулж дараах үйл ажиллагаанууд болно. Үүнд:
- Үзэсгэлэнд ирсэн хүн бүр 10 сая төгрөгний хонжворын сантай үнэ төлбөргүй сугалаанд оролцох
- Шинэ орон сууцнууд, барилгын салбарын бүх мэдээллийг нэг дороос авах
- Барилгын салбарт 2019-2020 онд батлагдсан стандартууд сэдэвт сургалт зохион байгуулагдах
- Банк бус санхүүгийн байгууллагууд бүх төрлийн зээлийн хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэнэ.
Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Aquatherm, Гарьд мебель компаниуд ажиллаж буй бөгөөд үзэсгэлэн 9-р сарын 7-ны өдрийг дуустал өглөөний 10.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл ажиллана.