Сайд Х.Баделхан Нийслэл, аймгийн Засаг дарга нартай Засгийн газрын зарим чиг үүргийг 2020 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар гэрээ байгууллаа
Засгийн газрын зарим чиг үүргийг 2020 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулах гэрээг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Нийслэл, аймгийн Засаг дарга нартай өнөөдөр /2020.01.24/ байгууллаа.
Уг гэрээнд “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, инженерийн дэд бүтэц, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуй, сургалт, хүний нөөц, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.