Барилга, хот байгуулалтын сайдын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Барилга, хот байгуулалтын сайдын Зөвлөлийн 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар дараах 10 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;

2. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;

3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;

4. Монгол Улсын 2018-2021 оны “Хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т туссан арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;

5. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д туссан арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;

6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;

7. Барилгын хөгжлийн төвийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;

8. “ТОСК” ТӨХХК-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;

9. Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам”-ын төслийн танилцуулга;

10. Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан “Хот байгуулалтын шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам”-ын төслийн танилцуулга;

БХБЯ-ны Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга Н.Нарантуяа Сайдын зөвлөлийн гишүүдэд Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Монгол Улсын 2018-2021 оны “Хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т туссан арга хэмжээний хэрэгжилт болон харьяа агентлаг, ТӨҮГ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний дүнг Сайдын зөвлөлийн гишүүдэд танилцуулан, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариулж, тайланг зөвлөлийн хурлаар батлууллаа. 

Мөн Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд Сайдын зөвлөлийн хуралд  “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам”-ын төслийн танилцуулга болон “Хот байгуулалтын шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам”-ын төслийн танилцуулгыг хийж хурлаас уг хоёр асуудлыг зарчмын хувьд дэмжиж, Сайдын зөвлөлийн гишүүдээс гаргасан санал зөвлөмжийг тусган дахин Барилга хот байгуулалтын Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан