“Korea Build 2020” үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна

Барилга бүтээн байгуулалт, дотоод засал чимэглэлийн Азийн шилдэг экспо “Korea Build – 2020”  үзэсгэлэн яармаг 2020 оны 2-р сарын 26-наас 03-р сарын 1-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Олон Улсын Үзэсгэлэнгийн төв – KINTEX-д зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг МБҮА ТББ-ын Ажлын алба хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд Монгол улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам,     Улаанбаатар дахь KOTRA-ийн Төлөөлөгчийн газар, БНСУ дахь Korea Build-ийн Ерөнхий зохион байгуулагч нартай хамтран ажиллаж байна. 

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд энэхүү үзэсгэлэн яармагт оролцсоноор бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түнштэй болох, дэвшилтэт технологийг судлах, өөрийн сонирхож буй компаниудтай хоёр талын уулзалтанд оролцож бизнесийн саналаа хуваалцах, гэрээ хэлэлцээр хийх, цаашид хамтран ажиллах зэрэг өргөн боломжууд нээгдэх тул идэвхтэй оролцохыг урьж байна. 

Энэ удаагийн үзэсгэлэн нь “Korea Build week” нэртэйгээр зохион байгуулагдах бөгөөд хөтөлбөртөө дараах 6 арга хэмжээг тусгажээ. 

Үүнд: 

1.    Барилгын материалын нэгдсэн үзэсгэлэн – “Korea Build” 

2.    Дотоод засал чимэглэлийн цогц шийдлийг харуулах – “Interior Design Korea” 

3.    Агаарын тоосонцрыг бууруулах шинэ технологи танилцуулах – “Clean Air Expo” 

4.     Барилгын салбарын B2B үзэсгэлэн буюу БНСУ-ын Барилгын салбарын нэгдсэн үзэсгэлэн (Korea Construction Tech Expo) ,

5.    Үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгө оруулалтын стратегийг тодорхойлох “Үл хөдлөх хөрөнгийн яармаг” – “Kyung Hyang Real Estate fair” 

6.    Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн үзэсгэлэн - “Gardening Design Korea” зэрэг арга хэмжээ багтсан байна. 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан