МБҮА ТББ болон Хаан Банк хамтран зохион байгуулах сургалтуудын хөтөлбөр
МБҮА ТББ-ын "Дулаан шийдэл II" төслийн баг нь Та бүхэнтэйгээ ээлжит шинэ сургалт/арга хэмжээгээрээ мэндчилж байгаадаа таатай байна. Үүнд,
Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийг хамтран хэрэгжүүлэгч МБҮА ТББ нь ХААН БАНКНЫ санхүүжилтээр “Барилгын салбар дахь ногоон санхүүжилтийн боломжууд”, “Бизнесийн зардлыг бууруулах эрчим хүч, усны ухаалаг шийдлүүд” сэдэвт шинэ сургалтуудыг хамтран зохион байгуулах гэж байна.
Тус сургалтуудад МБҮА ТББ болон "Дулаан шийдэл II" төсөлтэй хамтран ажилладаг барилгын салбарын ААНБ, бизнес эрхлэгчид болон Төслийн хэрэгжүүлэгч байгууллагууд, Төслийн нийт оролцогч талууд Та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна. Компани/байгууллагынхаа төлөөллийг оролцуулах боломжтой.
✅*Зохион байгуулагч:* МБҮА ТББ, ХААН БАНК
⏰*Хэзээ:* 2026.03.24, Мягмар гараг, 09:30-15:30 цагт
📍*Хаана:* ХУД, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-6, ХААН Банк Тауэр, 11-р давхар, Зэс, Тана танхим, https://maps.app.goo.gl/cXAc4L4xUkZoe9kX6
Сургалтын бүртгэл 2026.03.23-ны 14:30 цаг хүртэл явагдана.
Сургалтад бүртгүүлэх холбоос: https://forms.gle/ENtJqHCEyqHNCpus7
Холбоо барих утас: 8001-9000
Хөтөлбөрийг хавсаргав.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
Холбоо барих утас: 70111515 Цахим шуудангийн хаяг: tzinfo@mnca.mn