ТОМИЛОЛТ: ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨВИЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан Говьсүмбэр аймагт ажиллав. Энэ үеэр тус аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэх, шинээр барих төслийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үйл явцтай танилцав. Уг төсөл нь БНПУ-ын 3.25 сая Еврогийн хөнгөлттэй зэээлийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга, шугам сүлжээний угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Смарт вэйст технолоджис” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгч компаниар “Грөвинг Валю” ХХК тус, тус ажиллаж байна. Хоногт 2000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ирэх есдүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаар талбайн инженер Б.Цэрэндулам онцлов.

May be an image of 8 people and text

May be an image of 4 people

May be an image of 6 people and text

May be an image of 9 people and text

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан