Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Япон Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөлийг хүлээн авч уулзав.
Хот байгуулалт, барилга , орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Япон Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгч Морита Юбка, Японы зөвлөх компанийн архитектор Сүназука Тайга, Японы зөвлөх компанийн мэргэжилтэн Ода, Японы зөвлөх компанийн санхүүгийн мэргэжилтэн Ивасаки нарын төлөөллийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Япон Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгч Морита Юбка Япон Улсын Метроны буудлуудын дагуу худалдаа, үйлчилгээ, олон нийтийн газруудыг байгуулсан туршлагыг Монгол Улсад нутагшуулах замаар Нийслэл Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлээр хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцож, энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр талууд харилцан тохиров.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа хэлэхдээ, Япон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын шугамаар тус улсад 1000 инженер сургах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн талаар онцолж, Япон Улстай Зөөлөн хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Цаашид эдгээр хамтын ажиллагааны арга хэмжээгээр дамжуулан хот байгуулалт, барилга, орон сууцжууллалтын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр техник туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиров.