"БАРИЛГЫН САЛБАРЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН"-Ы ТУХАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгээр Барилгын ерөнхий хуулийн төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн талаар тусгагдсан байдал, хотын стандарт, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, барилгын салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдлын талаар салбарын мэргэжилтнүүд ярилцаж, санал солилцлоо.

Тус хэлэлцүүлгийн үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү “Барилгын салбарын стандартын эрх зүйн орчин бол бүхэл бүтэн тогтолцоо юм. Өнөөдрийн байдлаар манай салбарт 404 барилгын норм, дүрэм хүчинтэй үйлчилдэг. Байнгын шинэчлэл хийж, шинэ норм дүрэм боловсруулж байдаг. Гэвч эдгээр нь цаг үеийн шаардлагад нийцэхгүй байх тохиолдол бий. Норм дүрмийн уялдаа холбоо хангалтгүй байх, техник, технологийн дэвшил, улс орны хөгжилтэй холбоотойгоор тодорхой зорилтуудын хүрээнд шинэ норм дүрэм шаардлагатай байдаг. Мөн одоогийн норм дүрмүүд хоорондын уялдаа холбоо тааруу. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд барилгын салбарын стандарт улам боловсронгуй болж, тасралтгүй хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

(2) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Byambaa[0:0:0:0:0:0:0:1]

Хан Уул дүүргийн 25-р хороонд байрлах "Цагаан Хаалга" хотхонд захиалага өгөөд 100% төлбөрөө төлөөд 8 жил хүлээж цөхөрсөн 500 өрх 3000-4000 иргэд хохирч байна😭😭😭. Монгол улсад төр засаг гэж байна уу 🇲🇳🇲🇳🇲🇳 ⁉️⁉️⁉️ 🏤Барилгын салбарт олон мянган иргэд хохироод БАЙХАД Төр дүлий байгаад байх юм. Барилгын салбарын ард ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮН БАЙНА УУ.⁉️⁉️⁉️ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд О.Алтангэрэл Хотын дарга Х.НЯМБААТАР Гишүүн Алдаржавхлан Жуковын Нийслэлийн прокурорын газар Хан-Уул дүүргийн Прокурорын газар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс

2025-02-19 10:04:53 0 0 Хариулах

[0:0:0:0:0:0:0:1]

2025-02-19 10:04:47 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан