ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР
№ |
Байгууллага |
Албан тушаал |
Сул орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
||||
1 |
Барилга, хот байгуулалтын яам |
Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах шинжээч |
1 |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/. |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх; хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх. |
Төрийн албанд 6 жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
- төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Тангаргийн хуудас
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
6. Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
7. Тушаал шийдвэрийн хуулбар
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/
9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас
10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/
11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас
12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагт хаагдана.
- Хүлээн авах цахим хаяг: b.tsolmon@mcud.gov.mn
- Хүлээн авах хаяг: Барилга, хот байгуулалтын яамны 318 тоотод хүлээн авна.
- Холбоо барих утас: 99056494