Захиргаа, гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулах тухай зар

 Захиргаа, гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн

сонгон шалгаруулах тухай зар

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжид Захиргаа, гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Захиргаа, гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэнд тавигдах шаардлага:

  • • Эрх зүйч /0421/ мэргэжилтэй байх;
  • • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Хуульч, захиргааны болон иргэний эрх зүйгээр мэргэшсэн, хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтойгоо хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох чадвартай байх;
  • Мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадварыг эзэмшсэн байх.

 

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Анкет, /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр эсвэл НД-ийн цахим лавлагаа/-ийн хуулбар;
  • Мэргэжлийн ур чадварын мэдээлэл буюу мэргэшсэн байдлыг нотлох баримт.

 

Жич: 2 ба түүнээс дээш ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсан тохиолдолд нэг ажлын байрыг сонгож материалаа ирүүлнэ. Мөн дээр дурдсан бичиг баримтын шаардлагыг бүрэн хангаж ирүүлээгүй материалыг үнэлэхээс татгалзах болохыг анхаарна уу.

Барилга, хот байгуулалтын яам.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Засгийн газрын XII байр - 314 тоот. Лавлах утас: 51263319


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан