Д.ЖАРГАЛ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал Монгол Улсын Төрийн дээд шагнал "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цол тэмдгээр шагнууллаа.
Д.Жаргал ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг Барилга байгууламжийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Улсын барилгын зургийн төв институтээс эхлүүлж, улсад 34 жил, төрийн албанд 32 жил, дэд бүтцийн хяналтын салбарт 20 жил тасралтгүй ажиллаж байна.
Салбарын шинэхэн гавьяатдаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.