Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.5, 8.6.6 дахь заалтын хэрэгжилт
№ | Хуулийн заалт | Нээлттэй мэдээлэл | "Барилгын хөгжлийн төв"ТӨҮГ | "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК |
1 | 8.6.5 | Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр, хаяг | "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ Хаяг: Улаанбаатар хот 210644, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв. |
“Төрийн орон сууцны корпораци” ХХК Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, их тойруу 53/1 “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн байр |
2 | 8.6.5 | Дүрэм | https://mcud.gov.mn/a/1261 | https://mcud.gov.mn/a/1261 |
3 | 8.6.5 | Үйл ажиллагааны чиглэл | Байгууллагын үндсэн чиг үүрэг: 1.Салбарын хууль, тогтоомж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; 2. Барилгын норм норматив, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, үнийн индекс, стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах,хэрэгжүүлэх; 3. “Барилгын норм, нормативын сангийн хөрөнгөөр боловсруулах норм, норматив, төсөл арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу барилгын норм, дүрмийг боловсруулах ажлыг зохион байгуулах; 4. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах; 5. Инженер техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах; 6. Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх баяжилт хөтлөлт хийх, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах; 7. Барилга, нийтийн аж ахуйн салбарын хүний нөөцийн бодлого зорилтыг сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх; 8. Салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах; 9. Улсын төсөв болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээнд техникийн хяналт гүйцэтгэх 10. Орон сууцны хувьчлал,мэдээллийн санг бүрдүүлэх,иргэд байгууллагуудыг мэдээллээр хангах 11. Салбарын бодлого, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон судалгаа, мэдээллийн сан үүсгэх ажлыг зохион байгуулах 12. Барилгын материал, хийц бүтээцийн дээжид сорилт шинжилгээ хийх, дүгнэлт гаргах |
"Төрийн орон сууцны корпораци" ХХК нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд: 1. Төрийн нэрийн өмнөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт орон сууц бариулах, худалдан борлуулах; 2. Төрийн өмчийн түрээсийн орон сууцыг эзэмшиж ашиглах, түрээслүүлэх, хувьчлах, өмчлүүлэх; 3. Орон сууцны хотхон, хороололтой цогцоор нь баригдсан арилжааны зориулалттай барилга байгууламж, талбайг ашиг олох зорилгоор түрээслүүлэх, худалдан борлуулах; 4. Гадаад дотоодын компани, аж ахуйн нэгж, байгууллагатай орон сууц, үл хөдлөх хөрөнгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор гэрээгээр болон хамтарсан аж ахуйн нэгж байгуулах зарчмаар хамтран ажиллаж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх; 5. Голч орлогоос доош орлоготой иргэдэд чиглэсэн орон сууц санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урт хугацааны, хямд түрээсийн орон сууцны менежментийг хэрэгжүүлэх; 6. Иргэдийг орон сууцжуулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх боломж, үндэслэлийг судлан, техник-эдийн засгийн үндэслэл, төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх; 7. Бүх төрлийн эх үүсвэрээр баригдсан болон баригдаж буй орон сууцны тодорхой хэсгийг худалдан авч түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх; 8. Хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах ажлыг зохион байгуулж, газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх; 9. Дэд бүтэц болон нийгмийн салбарын барилга байгууламж байгуулах ажилд захиалагчийн үүрэг гүйцэтгэх, хяналт тавих; 10. Хууль тогтоомжид нийцүүлэн компанийн бонд, хувьцаанд хөрвөх өрийн хэрэгсэл гаргах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах; 11. Томоохон орон сууцны төсөл, хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд концессын гэрээгээр хэрэгжүүлэх; 12. Нийслэл болон орон нутагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгогдсон газрыг эзэмших, ашиглах, концессын гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалт татаж хэрэгжүүлэх. |
4 | 8.6.5 | эрх бүхий этгээдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, алдагдлын тайлан | https://shilendans.gov.mn/organization/5465 | https://shilendans.gov.mn/organization/7617 |
5 | 8.6.5 | нэгдсэн төсөвт төлсөн татварын хэмжээ, ногдол ашиг | ||
6 | 8.6.6 | төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, | https://www.barilga.gov.mn/page/bayguullagyn-butec | https://tosk.gov.mn/?page_id=8322 |
7 | 8.6.6 | тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр | Барилгын хөгжлийн төвийн захирал Цэрэндоржийн Амарсанаа | Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал |
8 | 8.6.6 | авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн | https://mcud.gov.mn/a/1262 | |
9 | 8.6.6 | албаны цахим шуудангийн хаяг | info@barilga.gov.mn | info@tosk.gov.mn |
10 | 8.6.6 | тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, | https://mcud.gov.mn/a/1261 | https://mcud.gov.mn/a/1261 |
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.