ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ТӨСЛИЙГ НЭЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн өнөөдөр /2022.10.14/ ашиглалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлж байна.

Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг цаашид аймгийн "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах юм.

Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын 2 иргэн, 1 аж ахуйн нэгжид 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Цаашид төслөөр өөрөө ачигч машин 1ш нийлүүлэгдэхээр хүлээгдэж байна.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Төслийн зохицуулагч н.Батзаяа болон аймгийн ГХБХБГ, "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ, Есөнзүйл сум, Алтай хотын ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчид оролцлоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан