Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний сонгон шалгаруулалтын зар
Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний сонгон шалгаруулалтын зар
Ерөнхий зүйл
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”
Төслийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэнийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.
Ажлын хамрах хүрээ
Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн төслийн хүрээнд Төслийн гүйцэтгэл удирдлагын систем болон бусад холбогдох баримт бичигт заасны дагуу төслийн төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэл, хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, тайлагнах, төслийн гүйцэтгэл удирдлагын системийг дагаж мөрдөн төслийн хяналт үнэлгээг хийх; гүйцэтгэлийн үе шатны ажилд хяналт хийж, тайлагнах, Гадаад, дотоод зөвлөхүүдийн ажлын явц, үе шатны тайланд хяналт тавих; байгаль орчин, гомдол барагдуулах механизм, эрсдлийн менежментийн хэрэгжилтийг хангах, төслийн тайлан бэлтгэж ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжил: Эрх зүйч /0421/
Мэргэшил: Захиргаа, Хяналт-шинжилгээ, үнэлгээгээ, аудитаар мэргэшсэн байх;
Туршлага: 5-аас доошгүй жил ажилласан байх;
Ур чадвар: Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох; Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах; Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох; Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвартай байх
Оролцогчдод шаардагдах баримт бичиг:
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
• Товч намтар;
• Иргэний үнэмлэхний хуулбар;
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
• Мэргэшлийн үнэмлэхний хуулбар;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.
Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр, холбоо барих утас: 99056494
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 10 сарын 20-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ