Санхүүгийн ажилтны сонгон шалгаруулалтын зар

Санхүүгийн ажилтны сонгон шалгаруулалтын зар

Ерөнхий зүйл

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”

Төслийн Санхүүгийн ажилтан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.

Ажлын хамрах хүрээ

Санхүүгийн ажилтан нь төслийн хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүхэлд нь хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл /0411/, эдийн засагч /0311/

Мэргэшил: Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу талтай; Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.

Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.

Ур чадвар: Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох; Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах; Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

•  Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

•  Товч намтар;

•  Иргэний үнэмлэхний хуулбар;

•  Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

•  Мэргэшлийн үнэмлэхний хуулбар;

•  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

•  Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт.

 

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.  

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.  

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр, холбоо барих утас: 99056494

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 10 сарын 20-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан