Барилгын инженерийн сонгон шалгаруулалтын зар
Барилгын инженерийн сонгон шалгаруулалтын зар
Ерөнхий зүйл
Монгол улсын Засгийн газар “Аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл”- Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Сүмбэр, Дорнод аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэж, шинээр барих төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн барилга угсралтын ажилд дараах чиг үүрэг бүхий барилгын инженерийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.
Ажлын хамрах хүрээ
Барилгын инженер нь төслийн хүрээнд Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Сүмбэр, Дорнод аймгуудын төвд баригдах бохир усны цэвэрлэх байгууламжийн барилга байгууламж, ариутгах татуургын шугамын ажлын гэрээний гүйцэтгэлийг Монгол Улсын холбогдох хууль, журам, БНбД, MNS стандартын хүрээ, гэрээнд заасан бусад олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хяналт тавьж ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжил: Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, байгууламж /0732/;
Мэргэшил: Барилгын мэргэшсэн болон зөвлөх инженер бол давуу талтай. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,
Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх; Олон улсын төсөлд барилгын хяналтын инженерээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Ур чадвар: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сертификаттай байх; Autocad болон бусад мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартай байх; Барилгын талбай болон барилгын зураг төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх; Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох; Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах; Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
Оролцогчдод шаардагдах баримт бичиг:
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
• Товч намтар;
• Иргэний үнэмлэхний хуулбар;
• Боловсролын диплом, гэрчилгээ;
• Мэргэшлийн үнэмлэх;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.
Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр.
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 09 сарын 05-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ