БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР: “ШИНЭ ЗУУНМОД” ХОТ СҮҮЛИЙН 100 ЖИЛД МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨ БАЙГУУЛСАН АНХНЫ ХОТ БОЛНО

Засгийн газрын өнөөдрийн /2022.04.06/ хуралдаанаар “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе, үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар шинэ онгоцны буудлыг дагасан "Аэро сити" хотын төлөвлөлтийг баталсан. Улмаар 2020 онд дөрөвдүгээр сард УИХ-аар "Шинэ зуунмод", "Майдар" зэргийг орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэж шийдвэрлэсэн. Одоогийн Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад төлөвлөлтүүдийг цогц байдлаар нь авч үзээд "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Дараа нь хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ. Эхний ээлжид онгоцны буудлын ойролцоо бүтээн байгуулалт хийгдэх газруудад инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дуусгаад байна. Ирэх дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл ажлын зургийг хийнэ. Ерөнхий төлөвлөгөө батлагдсан учраас инженерийн дэд бүтцийн ажлын зургуудад магадлал оруулж, эцэслэгдэнэ. Ингэснээр төсөв, хөрөнгө оруулалт, ажлын зургууд бүгд бэлэн болно гэсэн үг. Ажлын зургуудаар нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарч байгаа. Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан" гэлээ. Тавдугаар сард багтаж инженерийн дэд бүтцийн эхний ээлжийн ажлуудаа эхлүүлнэ. Авто болон тээврийн замын сүлжээнүүдийг ахиж хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг хийнэ. Дараагийн шатны ажлууд болох газар чөлөөлтийн ажлуудыг эцэслэнэ.Цаашдаа шинэ хотын эрх зүйн орчныг тодорхой болгох ажлуудыг хийнэ. Эдийн засгийн чөлөөт бүсээ дэд бүтэц, ажлын байртай хэрхэн уялдуулах талаар тодорхой бодлогын асуудал гарч ирнэ" гэв.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан