Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

Тус газар нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, тус яамны чиг үүрэгтэй холбогдон гарсан шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тайлагнах; яамны хариуцсан ажлын хүрээний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тайлагнах; төсвийн тухай хуульд заасны дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ,  дотоод аудитын газар нь бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүн, үр дагаврыг үнэлж, байгууллага болон төсөв, санхүүгийн байдалд хяналт шалгалт, дотоод аудит хийж, салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийг удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ,  дотоод аудитын газрын үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад хэрэглэгчид, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэд байна.

Албан тушаал Албан хаагчийн нэр Утас
Газрын дарга Н.Нарантуяа 76003333(1199)
Орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн  салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Бор 76003333(1190)
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан  ахлах мэргэжилтэн Б.Оюунчимэг 76003333(1191)
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Монголжингоо  76003333(1191)
Хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүйн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ  хариуцсан мэргэжилтэн С.Золжаргал 76003333(1190)
Дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Түвшрэх 76003333(1191)
Шинэ мэдээ
Их уншсан