Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.
Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.