Хэлэлцүүлэгийн сэдэв
“СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
“СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
- “СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛСАН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
- СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ-ийн төсөл
Боловсруулсан: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг.
Ахлах мэргэжилтэн: П.Очирдаваа
Санал авах цахим шуудан: ochirdavaa2021@mcud.gov.mn
Нийт 43 хэлэлцүүлэг байна
2023-06-08
СӨХ-д инженер техникийн ажилтан, мэдлэг мэргэжилтэй хүн байдаггүй тул дундын өмчлөлийн шугам сүлжээг хэрэглэгч хүртэл ОСНААУГ буюу орон сууцны конторууд нь хариуцдаг байхаар зохицуулж өгөх хэрэгтэй байна.
Гарч байгаа хүндрэлүүдээс дурдвал дундын өмчлөлийн нэртэй зоорын давхрын шугам хоолойд ус алдах, бохир халих, зоорын давхар усанд автах гэх мэт асуудлууд ихээр үүсээд байдаг. Иймээс ямар ч тохиолдолд дундын өмчлөлийн шугам сүлжээг мэргэжлийн байгууллагаар хариуцуулах нь зүйтэй байна.
2023-06-06
Дундын өмчлөлийн шугам сүлжээг орон сууцны контор бүрэн хариуцдаг байж л хариуцах эзэн нь тодорхой ажил үүргийн хуваарь нь тодорхой болох юм.
СӨХ Ус түгээдэг байгууллага биш.
Тухайн барилга байгууламжтай усаар хангадаг орон сууцын контор бүхий л шугам сүлжээгээ өөрсдөө хариуцдаг болбол хариуцах эзэн нь тодорхой болно.
2023-06-06
Дундын өмчлөлийн шугам сүлжээг орон сууцны контор бүрэн хариуцдаг байж л хариуцах эзэн нь тодорхой ажил үүргийн хуваарь нь тодорхой болох юм.