Хэлэлцүүлэгийн сэдэв
“СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Боловсруулсан: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг.

Ахлах мэргэжилтэн: П.Очирдаваа
Санал авах цахим шуудан: ochirdavaa2021@mcud.gov.mn

Нийт 32 хэлэлцүүлэг байна
2023-10-15
СӨХ ны төлбөрийг мКВ-аар авах нь маш зөв . Хүмүүс буруу ойлгоод байна Лифт, цахилгааны мөнгө адил гарах боловч коридорын_ цэвэрлэгээ хийх талбай том , гаднах пасад янзлахад том талбайтай байх учир илүү мөнгө төлөх ёстой . Жнь 180мкв талбайтай айлаас авах төлбөр 45 мкв талбайтаа айлтай адил байж хэзээ ч болохгүй гэсэн үг
2023-10-09
2023-10-09
2023-09-08
СӨХ-н мөнгийг м.кв-аар авдаг маш буруу юм шүү. Айлд орж гэр цэвэрлэхгүй юм бгаа биз дээ. Айл бүр адилхан нэг дундын өмчлөлтэй , цэвэрлэгээ үйлчилгээ тэгш хувиарлалтын зарчимаар явж бгаа.
2023-08-22
СӨХ-ны үйл ажиллагаанд захиргааны байгууллагын удирдлага, хяналтын зохицуулалт тусгах шаардлагатай бна. Тухайлбал Дүрмийн төслийн 5-р зүйлд СӨХ-ны гүйцэтгэх захирал ирэх оны ажлын төлөвлөгөө, шаардагдах санхүүжилтийн төсвийг жил бүрийн 12-р сарын 25-ны өдөр бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах; түүнчлэн энэхүү сөх-ны гишүүдийн хурлаар хэлэлцүүлж дүгнүүлсэн ажлын тайлан, ирэх жилийн төлөвлөгөө,төсөвийг жил бүрийн 1-р сарын 10-ны дотор багтаан Хорооны засаг даргад хүргүүлдэг бх, засаг дарга дүгнэх төрийн хяналтын тогтолцоог давхар бүрдүүлэх заалт оруулах.
2023-07-01
Улаанбаатар хотод олон хотхон баригдаж байгаа тул Сууц өмчлөгчдийн холбоог хотхоны хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар дүрмэнд хэрхэн тусгах талаар сайтар судлах шаардлагатай байна. Хотхоны СӨХ-нуудаас санал авч тусгах. эхний байр ашглалтанд орход СӨХ байгуулах ёстой юу? Тэр хотхоны төсөл 10 жил үргэлжилбэл яамар бэрхшээл тулгач байсан гэх мэт судалгаа хэрэгтэй бн.
2023-06-15
Өмнөхөөс аль заалтууд нь нэмэгдсэнийг эсвэл хасагдсаныг өнгөөр ялгаад оруулж болдоггүй юмуу ийм юманд дээр ямар нь саналаа өгдөгийн шал тэнэг юм бэ? гадаадын мэргэжилтнүүдийн юмаа танилцуулж байгааг ядаж хараагүй хэрэг үү?
2023-06-14
2023/06/09-ны 3/975 албан бичгийн хариу хүргүүлж байна.Үйл ажиллагаа тогтворжоогүй байгаа тул одоогоор санал байхгүй.
2023-06-12
Холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулсан тохиолдолд хяналтыг хэрхэн тавих талаар үүрэгжүүлэх
2023-06-08
СӨХ-д инженер техникийн ажилтан, мэдлэг мэргэжилтэй хүн байдаггүй тул дундын өмчлөлийн шугам сүлжээг хэрэглэгч хүртэл ОСНААУГ буюу орон сууцны конторууд нь хариуцдаг байхаар зохицуулж өгөх хэрэгтэй байна. Гарч байгаа хүндрэлүүдээс дурдвал дундын өмчлөлийн нэртэй зоорын давхрын шугам хоолойд ус алдах, бохир халих, зоорын давхар усанд автах гэх мэт асуудлууд ихээр үүсээд байдаг. Иймээс ямар ч тохиолдолд дундын өмчлөлийн шугам сүлжээг мэргэжлийн байгууллагаар хариуцуулах нь зүйтэй байна.
2023-06-06
Дундын өмчлөлийн шугам сүлжээг орон сууцны контор бүрэн хариуцдаг байж л хариуцах эзэн нь тодорхой ажил үүргийн хуваарь нь тодорхой болох юм. СӨХ Ус түгээдэг байгууллага биш. Тухайн барилга байгууламжтай усаар хангадаг орон сууцын контор бүхий л шугам сүлжээгээ өөрсдөө хариуцдаг болбол хариуцах эзэн нь тодорхой болно.
2023-06-06
Дундын өмчлөлийн шугам сүлжээг орон сууцны контор бүрэн хариуцдаг байж л хариуцах эзэн нь тодорхой ажил үүргийн хуваарь нь тодорхой болох юм.
  • 1
  • 2