Хэлэлцүүлэгийн сэдэв
“СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Боловсруулсан: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг.

Ахлах мэргэжилтэн: П.Очирдаваа
Санал авах цахим шуудан: ochirdavaa2021@mcud.gov.mn

Нийт 32 хэлэлцүүлэг байна
2024-11-30
Сөх-ийн мөнгийг м2 авах буруу нийтийн эзэмшлийн талбайд л үйлчилгээ хийгддэг.Гэрт орж ирж үйлчилгээ үзүүлж байгаа биш .Энэ маш буруу
2024-11-28
СӨХ-өө төлдөггүй бол e-mongolia дээр муу зээлдэгч гэсэн мэдээлэл оруулдаг болмоор байна. Мөн СӨХ-ийн авлага дээр хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэсэн хязгаарыг авч өгнө үү.
2024-11-27
2024-11-21
Зарим оршин суугчид, тухайн байранд байрлах үйлчилгээний байгуулга нь СӨХ-ийнхөө мөнгийг төлдөггүйгээс 500000-10 сая хүртэл төгрөгийн өр үүсээд байх юм. Эдгээр нөхдүүдээс болж нөгөө сөхийн мөнгөө байнга хураамжаа төлдөг айлууд дээр сөх нь дураараа хураамжаа нэмнэ гэж зөрчилдөөн үүсэж байх юм. Төлдөггүй нь олон жилээр ч мөнгөө өгөхгүй ккк байнга тушаадаг нь буруутай мэтээр сөх-ийн дураараа нэмсэн мөнгийг төлөөд нөгөө нөхдүүдийн хариуцлагыг давхар төлж явах ёс гэж байх уу энэ тал дээр зохицуулалт хиймээр бна
2024-11-15
2024-10-17
СӨХ-ийн тухай хуулиа олж уншаарай. М2-аар мөнгө өгөхийг хүсэхгүй байгаа бол та хувийн орон сууцанд очиж тааваараа ганцаараа амьдарцгаана уу !!!
2024-09-25
Сөх-ийн мөнгийг м2 авах буруу нийтийн эзэмшлийн талбайд л үйлчилгээ хийгддэг.Гэрт орж ирж үйлчилгээ үзүүлж байгаа биш .Энэ маш буруу
2024-09-14
2024-08-30
СӨХ ийн дүрэм журам хуулийг дэлгэрэнгүй Тодорхой баталмаар байнаа. Граш гэхэд л байр болгон дурын үнээрээ авдаг 20..30 саяр худалдаад авсан грашнаас сар болгон 30.0 төгрөг авдаг. Юунд зарцуулдаг юм бэ тайлангаа үзүүлчих гэхээр үзүүлдэггүй лифт, цэвэрлэгээ. Харуул, гэрэлтүүлгийн мөнгөө тусад нь 30.0 40.0 төгрөг авдаг атлаа арай л дэндүү хэлэхээр дулааны мөнгө өгдөг гэнэ арай л дэндүү шүү. Сайн шалгаж нэгдсэн журам гаргамаар л байгаа юм да
2024-08-06
Сөх-ийн мөнгийг м2 авах буруу нийтийн эзэмшлийн талбайд л үйлчилгээ хийгддэг.
2024-07-09
Алтанцэцэг гэх сөх хариуцаж байгаа хүнд гомдолтой байна. Ажил үүргээ гүйцэтгэхгүй, шаардлага хүлээж авдаггүй, үндэслэлгүй ямар ч мэдэгдэлгүй сөх мөнгө нэмсэн, байнга шалтаг шалтгаан тоочиж юу ч хийдэггүй одоо яаралтай арга хэмжээ авч энэ хүнийг болиулмаар байна. Энэ хүнийг байгаа цагт дахин сөх-н төлбөр төлмөөргүй байна. Данс тооцоо хэзээ ч ил тод байлган тайлан тооцоо хийдэггүй! Хүмүүс ажлаа өгөхийг шаардах үед худлаа ярин ажил сунжруулдаг бичиг цаасны асуудлаа дарах гэсэн байдалтай байна гэж хардаж байна тиймээс бид шалгуулах бүрэн эрхтэй !!! Мөн ажиллаж байсан хугацааны бүх данс тооцоо хийсэн ажил нэш бүрийг тайлагнуулж ажлаас нь чөлөөлүүлмээр байна. Бид буяны байгууллага хийж ханалаа! Энэ хүний байр байдлаас үүдэн өөрийн өмч үл хөдлөх хөрөнгийг үнэ цэнийг бууруулж байна. Ажилчин нэртэй хэдэн хүмүүс нь булан тохоо будахаас өөр зүйл үгүй! нийлж худлаа ярьсан юмнуудаар дүүрч маш удаан хэлж ярин тэвчиж ханалаа одоо бол хангалттай байна! Шадаа талбай бохир заваан, хогийн ачилт хийгдэхгүй уддаг өмхийрсөн байдалд хүүхдүүдийн эрүүл ахуйн шаардлага огт хангахгүй байна.
2024-06-21
2024-06-21
Сууц өмчлөгчид СӨХ-ны "гүйцэтгэх захирал" нэртэй хүнд итгэл хүлээлгээд өөрсдөдөө үйлчлүүлэхээр мөнгө төлж ажиллуулж байгаа боловч үнэн хэрэг дээрээ СӨХ-ны даргын байранд сууж байгаа мэт байдалд ороод байх юм. Гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлөө хүлээн зөвшөөрдөггүй, улирал, жилийн тайлангаа тавьдаггүй, орлого, зарлагын байдал тодорхойгүй, хуримтлал үүсдэггүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байхад нь шаардлага тавьсан хүмүүсийг зарим суугчдад /өөрийнхөө ая тал засагч нарт/ муулан талцуулах байдал гаргадаг боллоо. Байрны 2 орцны техникийн давхрыг 1 айлын сууц болгон засч нэгэнд нь өөрөө ороод суучихсан, нөгөөг нь хүнд хөлчлүүлэн мөнгө нь хааш ордог нь тодорхойгүй байгаад байна. Байрны цахилгаан шатны засвар хийнэ гээд айлуудаас 55.0-65.0 мянган төгрөг нэхэн авч байгаа бөгөөд айлууд мөнгө төлөхгүй байхаар цахилгаан шатыг зогсоож дарамтлан хөгшин настай хүмүүс, дээгүүр давхрын айлуудад хүндрэл учруулах боллоо. СӨХ-ны СӨХДЗ -ны гишүүнчлэлтэй, мөнгө төлдөг учир үйл ажиллагааг нь шалгадаггүй, худал үнэлж дүгнэдэг, санхүүгийн тайлан, орлого зарлагаа шалгуулдаггүй, тайлагнадаггүй байдлыг шалгах газар байгууллага олддоггүй бөгөөд оршин суугчдаас хурааж авч байгаа мөнгө яаж зарцуулагддаг нь маш нууц байгааг ил тод болгох, үйл ажиллагааг шалгадаг байгууллага, этгээдийг хуульд тодорхой зааж өгө хэрэгтэй байна. СӨХ-ны үйлчлэгч нь зоорийн давхрын гараш эзэмшигчдэд зориулагдсан ариун цэврийн болон туслах өрөөг өөрийн байр болгон олуулаа амьдардаг, архидан согтуурдаг, ус, цахилгаан, халаалтын зардлаа суугчдаар төлүүлдэг зэрэг ийм л буяны газар болчихоод байгааг суугчид бид яаж ч чадахгүй болоод байгааг хуульд тодорхой зааж хариуцлага тооцдог болгох хэрэгтэй. Сууц өмчлөгчдөд эрх нь байгаа гэх боловч зарим нь аялдан долигоногчид, зарим нь хуулиа мэдэхгүй, өөрийнхөө өмчийн үнэ цэн ыуурч байгаагаа ойлгодоггүй, зарим нь түрээслэн суугчид учир ач холбогдол өгдөггүй байгаагаас СӨХ-ны гүйцэтгэх захирал гэдэг нэг хүний архшээл дор амьдардаг болоод байна.
2024-05-12
Сөхийн мөнгийг аыл өрхийн м2 аар тооцож авна гэсэн ямар хуулийн заалт байгаа юм бэ яг СӨХ ний хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн заалт байна бэ. мэддэг хүн нь тодорхой оруулаад өгөөч.Бид өөрийн гэрээ цэвэрлүүлж,засвар хийлгэж байгаа биш дээ. м2 аар мөнгө төлмөөргүй байна.
2024-05-02
Сүүлийн үеийн доороо үйлчилгээтэй орон сууцны доод давхруудад үйлчилгээний байгууллагууд, дээд давхруудад айлууд амьдарч бна. Гэтэл айлууд СӨХ -ийн мөнгө төлж, аж ахуйн нэгж нь төлөхгүй бна. Энэнд хуулийн зохицуулалт хэрэгтэй бна.
2024-04-25
Сөх-ийн мөнгийг айлын мк-р авах буруу нийтийн эзэмшлийн талбайд л үйлчилгээ хийгддэг. Дээрээс нь өөрсдийн байрандаа огт амьдардаггүй сардаа нэг ороод гардаг айл өрх байна. Энэ тохиолдолд СӨХ-ийн дотоод журмаар зохицуулах заалт баймаар байна. Нийтийн эзэмшлийн талбайг огт ашиглахгүй, цахилгаан шат ч хэрэглэхгүй. Байраа цоожтой байлгаж байхад бусад байнга байдаг айлтай ижил мөнгөн дүн төлмөөргүй байна.
2024-03-29
Одоогийн хуулинд байгаа байшин бүр тусдаа СӨХ-тай байх юм шиг заалтыг хасах хэрэгтэй. Тэгээд 100 хүрэнгүй айлтай байранд нэг СӨХ байгуулагдаж цугларсан жаахан мөнгө байрны хэрэгцээнд бус дарга ня-бо нэртэй хүмүүсийн цалинд өгөөд дуусдагийг халж СӨХ 400-аас дээш өрхтөй байна гэж хуульчлах
2024-03-29
СӨХ нь заавал НББ бүртгэл бусад хуульд заасны дагуу Санхүүгийн тайлан гаргадаг байх ,1-2 тутамд аудит хийлгэдэг бай,х Хууль зөрчсөн бол яаж ямар хариуцлага тооцох нь тодорхой байх хэрэгтэй байна. Манай Сөх-ны хуучин Гүйцэтгэх захирал дундын өмчлөлийн байрыг зарсан, мөн хувьдаа авсан СӨХ-д ажилддаггүй ах, дүү, үр хүүхдийнхээ нэр дээр НДШ шимтгэл ХАОАТ-ыг СӨХ-ны нэрийн өмнөөс төлсөн, анхан шатны баримтгүй зарлага гүйлгээ хийсэн, хувийн данс руугаа төлбөр тооцоог татан авсан зэрэг асуудлууд гарсан. Гэвч хуулийн хариуцлага хүлээгээгүй зүгээр явж байна Ажиллаж байх үеийн санхүү болон бусад бүх баримт бичгийг одоог болтол өгөөгүй алга болсон асуудал гарч байна. Айл өрхүүд одоо ажиллаж байгаа захиралд гомдол гаргахаас өөрөөр нэгдэн шүүх цагдаагаар явах хүсэлгүй байна. Мөн тухайн аймгийн Аудит нь аудит хийх эрх зүйн үндэслэл байхгүй төрийн байгууллага биш гээд аудит хийж өгөөгүй болно. хариуцлага тооцох арга дүрэм журам нь хүндрэлгүй тодорхой байх шаардлагатай байна.
2024-03-13
2023-11-10
СӨХ-ны үйл ажиллагаанд захиргааны байгууллагын удирдлага, хяналтын зохицуулалт тусгах шаардлагатай бна. Тухайлбал Дүрмийн төслийн 5-р зүйлд СӨХ-ны гүйцэтгэх захирал ирэх оны ажлын төлөвлөгөө, шаардагдах санхүүжилтийн төсвийг жил бүрийн 12-р сарын 25-ны өдөр бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах; түүнчлэн энэхүү сөх-ны гишүүдийн хурлаар хэлэлцүүлж дүгнүүлсэн ажлын тайлан, ирэх жилийн төлөвлөгөө,төсөвийг жил бүрийн 1-р сарын 10-ны дотор багтаан Хорооны засаг даргад хүргүүлдэг бх, засаг дарга дүгнэх төрийн хяналтын тогтолцоог давхар бүрдүүлэх заалт оруулах.
  • 1
  • 2