БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Барилга, хот байгуулалтын яамны удирдлагын зөвлөл 2022.01.19-ний өдөр цахимаар хуралдаж нийт 8 асуудлыг сонсож, хэлэлцлээ. Тодруулбал тус яамны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпораци, Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж буй Төрийн бус байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг ХШҮДАГ-аас танилцуулав. Танилцуулгатай холбоотой газрын дарга нараас асуулт асууж, санал зөвлөмж өгч хэрэгжилт дутуу арга хэмжээг бүрэн дуусгах, 2022 оны төлөвлөгөөндөө нарийвчлан тусгах, Засгийн газар, яамнаас салбарын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд ажлын уялдааг хангах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлж ажиллахыг үүрэг болгов.