АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 2022.01.14-ний өдөр Барилгын салбараас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан Д.Мандах, М.Могойтар, С.Билэгсайхан, В.Буянжаргал нарыг Барилга, хот байгуулалтын яамнаас хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд нар оролцлоо.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан эрхэм депутатуудад Барилга, хот байгуулалтын сайд, яамны удирдлагын бүрэлдэхүүн, нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан