ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр: “Цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт /Завхан аймаг, Тосонцэнгэл сум/”.
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А-2017/014
-Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт /Завхан аймаг, Тосонцэнгэл сум/.” гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
-Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100 000 /нэг зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох ба Барилга хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.
-Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
-Тендерийн хамт 4 800 000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерын баталгаа ирүүлнэ.
-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн сүүлийн 2 жилийн /2015, 2016 он /дундаж нь:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувь буюу түүнээс дээш байх
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
- Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: /2015, 2016 онууд/
Сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын дүн нийт төсөвт өртгийн 50 хувиас доошгүй үнийн дүнтэй тэнцэх хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016он/
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “шаардлагатай”
Барилга хот байгуулалтын яамны :
- 1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
- 2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- 2.3. Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
- Татварын тодорхойлолт
-Гадаадын этгээд тендерт оролцох: /эрхгүй/
-Дотоодын давуу эрхийн зөрүү: /тооцохгүй/
Нийлүүлэх бараа болон холбогдох үйлчилгээ нь дор дурьдсан шаардлагад нийцсэн байна.
- Инженерийн хангамжийг техникийн оновчтой шийдлийн дагуу, эдийн засгийн хувьд үр ашигтай, орчин үеийн дэвшилтэт байгаль орчинд ээлтэй технологиор хийх.
- Нөхөн сэргээгдэх боломжгүй зам талбай доогуур явах шугам сүлжээний барилга угсралтын ажилд траншейгүй хөрс нэвтлэх аргаар шугам хоолойг сүвлэж байгуулах тоног төхөөрөмж нэвтрүүлэх.
- Баталгаат хугацаа 3 жилээс доошгүй.
Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минут – аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Барилга, Хот Байгуулалтын Яам, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн Газрын 12 дугаар байр, 4-р давхар 407 тоот. Утас:11-326369