БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног дутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд яамны харьяа газар, хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажлын гүйцэтгэлээ тайлагналаа. Тайлант хугацаанд БХБЯ "Орон сууц ба санхүүжилт" хэлэлцүүлгийг хийж, бүх талын төлөөллүүдийг оролцуулж, ажлын хэсэг байгуулан, ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох зөвшилцлийг эхлүүлсэн, барилгын зураг зохиогч байгууллагуудтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллахаар тогтсон, Газрын тухай багц хуулийн төслийг өргөн барихад бэлдэж, саналуудыг хүлээн авсан, Шинээр мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм, стандартуудыг танилцуулж, түгэээх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ. Харин ирэх 14 хоногийн хугацаанд БХБЯ-ны холбогдох албан тушаалтнууд бусад яамны төлөөллүүдтэй уулзаж, саналыг нь авч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын зураг төслийг хянаж жигдрүүлэх, аймаг, сумдын ашиглалтан дээрээ алдаа гаргаж, эвдэрсэн дэд бүтцийн ажлуудад анхаарч, барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлж, газрын тухай багц хуулийн төслийг 12-р сарын 10 гэхэд УИХ-д өргөн барихад бэлдэж, дуусгах  зэрэг чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох дарга нарт үүрэг болголоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан