БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР ПОЛЬШИЙН ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖИХ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр аймгуудын төвийн “Бохир усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төслийн гүйцэтгэгч Польшийн аж ахуйн нэгжүүдийн Монгол дахь төлөөлөгчид, Монголын талын түншлэгч компаниудын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү төсөл нь Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 17.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих юм. Уг уулзалтаар төслийн бэлтгэл ажилтай танилцаж, талуудыг цаашид нэгдсэн зохион байгуулалтаар, зураг төсөлтэй зөв төлөвлөж, ажлаа түргэвчлэх чиглэлийг өглөө.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан