ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Барилга, хот байгуулалтын яам нь “Ногоон барилгын төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй зөвлөхийг (хувь хүн) мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Төслийн саналыг Нэгдсэн үндэстний байгууллагын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн олон улсын зөвлөхтэй хамтран гүйцэтгэнэ. Энэ ажил нь дараах хэсгээс бүрдэнэ:
- Суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл;
- Төслийн санал, хэлэлцүүлэг хийх;
- Бүрэн хэмжээний төслийн санал;
Зөвлөхөд тавигдах ерөнхий шаардлага:
- Барилга, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн мэргэжлээр магистраас доошгүй боловсролын зэрэгтэй 10-с доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Ногоон барилга, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны өөрчлөлт чиглэлээр
төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай; - Англи хэл дээр төсөл боловсруулах чадвартай байх;
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх гэх мэт) мэдээллийг ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдрөөс 18-ний өдрүүдэд 09.00-17.30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,
Засгийн газрын 12-р байр, 3 давхар 319б тоот
Утас: 76003333-1161 Цахим хаяг: ganbaatar@mcud.gov.mn