ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн программ хангамжийн хөгжүүлэлт хийх” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн программ хангамжийн хөгжүүлэлт хийх ажлыг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд гүйцэтгэнэ.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь мэдээллийн сан удирдах систем, газар зүйн мэдээллийн системийн программ хангамж, веб хөгжүүлэлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын туршлагатай, программ хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлага хангаж буйг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:Байгууллагын ерөнхий танилцуулга;
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Үндсэн мэргэжилтнүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг харуулсан баримт бичиг;
- Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт (ажлын нэр, хугацаа, өртөг, захиалагчийн тодорхойлолт, ажлыг хүлээн авсан акт, танилцуулга);
- Татвар, нийгмийн даатгалын байгууллага, ШШГЕГ-ын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшх байдлаар ирүүлнэ/;
- Харилцагч банкны тодорхойлолт;
- Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл /сүүлийн 1 жилийн буюу 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан/;
- Ажилд ашиглах багаж хэрэгсэлийн мэдээлэл.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.