“НЭХМЭЛИЙН ШАР” БАЙРУУДЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ДУУСАХ ШАТАНДАА ОРЛОО
Нийслэлийн Хан-Уул дүүргийн II III хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Нэхмэлийн шар” орон сууцны байруудын дахин барилгажуулах ажлууд хийгдэж байгаа. Тиймээс дахин барилгажуулах төслийн хүрээнд Цэвэр усны шугамын угсралтын ажил, Дулааны шугамын угсралтын ажил, Цахилгаан хангамж, кабелийн угсралт, Гадна холбооны шугамын сувагчлал, Ариутгах татуургын шугамын угсралт зэрэг таван төрлийн ажил амжилттай хэрэгжиж дуусах шатандаа орлоо.
Тодруулж хэлбэл гадна ус хангамжийн 240 метр цэвэр усны ф300 мм-ийн шугамын угсралтын ажлын хүрээнд 240 метр шугамын угсралтын ажил хийгдэж 2018 онд ашиглалтад залгагдсан байна. Мөн дулаан хангамжийн шугам сүлжээнд Ф400 мм-ийн голчтой 550 у/м хос шугамын угсралтын ажил, зам талбайн тохижилтын нөхөн сэргээлтийн ажлыг зураг төсвийн дагуу гүйцэтгэжээ. Гадна цахилгаан хангамжийн 2х2550 метр цахилгааны кабелийн ажил бүрэн хийгдсэн. Түүнчлэн 4x630кВа чадалтай Дэд өртөөний барилга 7.5м х 15м-ийн хэмжээтэй 1 давхар барилга, цахилгааны тоноглолын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.
Мөн гадна холбооны 600 метр сувагчлалын ажлын хүрээнд дөрвөн эгнээ 110 мм-ийн голчтой PVC хоолойг 560 метр газарт шугамын сувагчлалын гүйцэтгэж, 460 метр ф500мм-ийн шугамын угсралтын ажил гүйцэтгэхээс 350 у/м-ийн ажил гүйцэтгэж дуусгажээ. Энэхүү төслийн хэрэгжих хугацаа ирэх долдугаар сарын 1-ний өдөр бөгөөд хугацаандаа хийж дуусгахаар ажиллаж байгаа юм.