Газрын багц хуулийн төслийг хэлэлцлээ
Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын багц /Газрын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай/ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамд болон аймгуудын ГХБХБГ, нийслэл, дүүргүүдийн газар зохион байгуулалтын албад, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Газрын менежментийн чөлөөт холбоо болон Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны төлөөлөлүүдийг оролцуулан 2021 оны 04 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.
Ажлын хэсгээс Газрын ерөнхий хуулийн танилцуулга болон тухайн салбартай холбоотой хуулийн төсөлд туссан асуудлаар мэдээлэл хийж тэдний саналыг сонсч асуултад хариулт өглөө.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлэн үнэтэй саналаа өгч идэвхитэй оролцоо.