ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛАХ

ТУХАЙ ЗАРЛАЛ

 

            Барилга, хот байгуулалтын яамны харьяа “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл” Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах инженер, техникийн ажилтнуудыг сонгон шалгаруулж авах тул сонирхсон этгээд мэдүүлгээ  ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Барилгын инженер /Талбайн/-т тавигдах шаардлага:
  • Боловсрол:Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил:Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж /0732/.
  • Мэргэшил:Барилга байгууламжийн чиглэлээр Зөвлөх инженер, мэргэшсэн төсөвчин бол давуу тал болно.
  • Туршлага:Мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан байх.
  1. Архитектор /Интерьер дизайнер/-т тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжил:Архитектор /0731/.
  • Мэргэшил:Гадаад оронд мэргэшүүлэх чиглэлээр сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно.
  • Туршлага:Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.
  1. Барилгын материалын технологи инженерт тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Архитектор ба барилга угсралт /073/.
  • Мэргэшил: Салбарын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.
  1. Геодезийн инженерт тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил:Геодези /053201/, Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж /0732/, Авто замын инженер.
  • Мэргэшил:Геодези, кадастр, авто замын барилгын чиглэлийн мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно.
  • Туршлага:Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
  1. Цахилгааны инженерт тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжил:Цахилгааны инженер /0713/.
  • Мэргэшил: Цахилгаан хангамжийн чиглэлээр мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
  1. Ус хангамж, ариутгах татуургын инженерт тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжил: Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/, ус хангамж, ариутгах татуургын инженер, сантехник, инженерийн байгууламж.
  • Мэргэшил:Ус хангамж, дулаан, сантехник, инженерчлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцсан бол давуу тал болно.
  • Туршлага:
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Ус хангамж, ариутгах татуурга, дулаан, сантехник, инженерийн байгууламжийн чиглэлээр төр болон хувийн хэвшлийн төслийг хэрэгжүүлсэн туршлагатай байх.
  1. Механик инженер /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан/-т тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжил: Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж /0732/, Механик инженер /0715/.
  • Мэргэшил: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн байх.
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
  1. Төсөвчин /Барилгын инженер/-д тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж /0732/.
  • Мэргэшил:Барилга байгууламжийн чиглэлээр Мэргэшсэн инженер, Тэргүүлэх төсөвчин бол давуу тал болно.
  • Туршлага: Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх.
  1. Захиргаа, гэрээ, эрх зүй хариуцсан ажилтанд тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Эрх зүй /0421/.
  • Мэргэшил: Хуульч, захиргаа болон иргэний эрх зүйгээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
  1. Орчуулагч /Барилгын инженер/-д тавигдах шаардлага:
  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжил: Хэл шинжлэл /0232/-Хятад хэлний орчуулагч.
  • Мэргэшил:Барилгын салбарын чиглэлээр төгссөн мэргэжлийн хятад хэлтэй бол давуу тал болно.
  1. Туслах ажилтан /Жолооч/-д тавигдах шаардлага:
  • Боловсрол:Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Мэргэжил:Жолооч.
  • Мэргэшил:B, C, D ангилалтай мэргэжлийн жолооч байх.
  • Туршлага:Мэргэжлийн 10-аас дээш жил ажилласан байх.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

            Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Мэргэшлийн үнэмлэх;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
  • Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт.

 

Барилга, хот байгуулалтын яам. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Засгийн газрын XII байр-313 тоот. Лавлах утас:76003333 /1132/.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан