ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Барилга, хот байгуулалтын яам нь 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэхзорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэж, яамны стратеги, зорилтуудыг хэрэгжүүлэх явцад иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээний хүртээмж, чанар, ажилтан албан хаагчдын ёс зүйн байдалд иргэдээс өгч буй үнэлэлт, дүгнэлт, сэтгэл ханамж, санал бодлыг судалж, цаашид ажил үйлчилгээг сайжруулах арга замыг тодорхойлон үйл ажиллагаандаа тусгаж, үр дүнд хүрэхэд чиглэгдэх болно.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга;
- Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар;
- Судалгаа, шинжилгээ, хэрэглэгчийн үнэлгээний ажлын чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан ажлын туршлагатай;
- Судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл;
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн 15.30 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Барилга, хот байгуулалтын яам,
Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12-р байр,
3 давхар, 320 тоот өрөө, Утас: 76003333 /1191/