#НЭГ_ХҮЧ_НЭГДМЭЛ_ЗОРИЛГО

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн Бүх нийтийн бэлэн байдал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээнд хөл хорионы дэглэм сахиулах "Зохицуулагч"-ийн үүргийг #БХБЯ, #ГЗБГЗЗГ, #БХТ, #ТОСК, #Төслийн нэгжүүдийн нийт 147 төрийн албан хаагчид 10 дахь өдрөө амжилттай гүйцэтгэж байна. #НЭГ_ХҮЧ_НЭГДМЭЛ_ЗОРИЛГО уриатайгаар салбараа төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчиддаа талархахын сацуу Засгийн газар, Улсын Онцгой комиссынхоо шийдвэрийг хүндэтгэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд идэвхтэй хамрагдаж, гэртээ байж, хөл хорионы дэглэмээ сайн сахиж буй ИРГЭД Та бүхэндээ баярлалаа...

Сайн бүхэн дэлгэрч, сайхан цаг удахгүй ирэх болтугай...

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан