Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Ариунболдыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч уулзан баяр хүргэв

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Базальт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболдыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор өнөөдөр шагналаа.

Барилгын салбарт дулаан тусгаарлах бүтээгдэхүүнийг олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэж агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулахад олон арван төслийг амжилттай хэрэгжүүлснийг Барилга, хот байгуулалтын сайд онцолж, салбарын бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэв.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан