ТЕНДЕРИЙН УРИЛГА | БХБЯ-18А-XII.1.25.3

Огноо: 2018 оны 3 дугаар сарын 01ий өдөр.

Тендер шалгаруулалтын нэрОрхон аймаг Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн 900 м үерийн хамгаалалтын барилга  байгууламж, далангийн барилга угсралтын ажил /Орхон Баян-Өндөр/

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-18А-XII.1.25.3

-Барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлтэй “Орхон аймаг Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн 900 м үерийн хамгаалалтын барилга  байгууламж, далангийн барилга угсралтын ажил /Орхон Баян-Өндөр/”  барилга угсралтын ажил битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

– Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100 000 /нэг зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч  болох ба Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

– Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш:  45 хоногийн туршид хүчинтэй байна.

-Тендерийн хамт тендерийн баталгаа: 8 684 000 /найман сая зургаан зуун наян дөрвөн мянган/ төгрөг / эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ

.-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:  Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016 он/-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.

– Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 %-аас доошгүй байна.

– Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”

–  Сүүлийн  жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: Сүүлийн 5 жил  /2013, 2014, 2015, 20162017 он-ын аль нэг

жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.

– Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/

  • 1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-9 давхар хүртэл)

 Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м,  баганын өндөр нь 6 м хүртэл)

  • 3.2. Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил

Зам, тээвэр хөгжлийн яамны:

  • 7.2.1 ЗГ-1Бүх төрлийн гүүр, гүүрэн гарам /12у.м-ээс дээшхи бүх төрлийн ус зайлуулах хиймэл байгууламжууд/
  • 7.2.2- Туннель, газар доогуур нүхэн гарам барих, засах

– Гадаадын этгээд тендерт оролцох /эрхгүй./

– Дотоодын давуу эрхийн зөрүү:  /тооцохгүй/.

Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 02ы өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны оны 4 дүгээр сарын 02ы 14 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх  хаягаар  авч  болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Барилга, хот байгуулалтын яам,

4 дүгээр давхар  407 тоот. Утас 76003333 /1181/, 99006938


Шинэ мэдээ
Их уншсан