ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Барилга, хот байгуулалтын яам нь газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах ажлын / Дорнод, Сүхбаатар / зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд:
  • 1:1000 масштабтай газар доорх шугам, сүлжээний байр зүйн тоон зураг хийж хэвлэнэ. Байр зүйн тоон зураг нь 0,5 метрийн үеийн өндөртэй байх ба байр зүйн зургийн нарийвчлал нь “БД 11-106-08” барилгын дүрмийн 7,18 дугаар бүлэгт заасан заалтууд буюу нарийвчлалыг хангасан байх шаардлагатай. /тоон зургийг холбогдох таних тэмдгийн дагуу AutoCAD програм хангамж ашиглан хийх./
  • Геодезийн цэг тэмдэгтийн хувийн хэрэг хөтөлнө.
  • Газар доорх шугам сүлжээний орон зайн мэдээллийн сангийн текстэн мэдээ үүсгэх болон вектор мэдээ зураглах ажлыг ажлын даалгаварт тусгагдсаны дагуу нийт 17 давхарга үүсгэн ArcGIS болон интернет орчны програмтай хосолмол байдлаар ашиглах боломжтой байдлаар хийх.
  • Шугам сүлжээний 17 давхарга бүрээр мета өгөгдлийн сан бүрдүүлнэ.
  • Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, шугам сүлжээнд холбогдсон барилга байгууламжийн бүртгэл судалгааг тоон хэлбэрт оруулна.
  • Ажлын тайлан бичнэ.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох:
  • Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Ижил төстэй ажил, үйлчилгээ үзүүлсэн туршлага;

зэрэг мэдээллийг ирүүлнэ.

  1. Гадаадын этгээд мэдүүлэг ирүүлэх эрхгүй.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө

Харилцах утас: 76003333 (1161)


Шинэ мэдээ
Их уншсан