ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018 оны 03 дугаар сарын 06

Барилга, хот байгуулалтын яам нь “Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах” БХБЯ-2018ЗҮ/ОСТХ-001 дугаартай ажилд зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, Орон сууцны болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл болон хуулийн төслийг боловсруулах,хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо гаргах, олон нийтийн санал асуулга, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах 1 багц ажлыг хийж гүйцэтгэнэ.
  2. Мэдүүлэг ирүүлэх зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
  • Байгууллагын ерөнхий танилцуулга, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх /судалгааны чиглэлээр дор хаяж 5 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх/;
  • Сүүлийн 3 жилд барилга, хот байгуулалт, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх мэдээллийг ирүүлэх /захиалагч байгууллагуудын тодорхойлолт, ажил хүлээлцсэн актуудыг хавсаргах/;
  • Тухайн төсөлд ажиллах ажилтнуудын ур чадварын мэдээлэл,мэргэжлийн диплом, иргэний үнэмлэх, зэргийн хуулбаруудыг нотариатаар гэрчлүүлжхавсаргах.

3. Сонирхсон хуулийн этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан, дор дурдсанхаягаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

4. Гадаадын этгээд мэдүүлэг ирүүлэх эрхгүй.

Хаяг: 15170, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3-р давхар,

319Б тоот өрөө, Утас: 76003333 (1161)


Шинэ мэдээ
Их уншсан