ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагч сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Ажлын байрны чиг үүрэг:

  • “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжийг удирдлага, төлөвлөлтөөр хангах, төслийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Төсөл хэрэгжүүлэх бэлтгэх үе шатны үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
  • Удирдлагаас хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Төслийн зохицуулагчид тавигдах шаардлага:

  • Барилгын инженер мэргэжилтэй, бакалавр, магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Эрх зүй, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх:
  • Төрийн албаны удирдах албан тушаалд 8-аас доошгүй жил, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
  • Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дугтуйлан битүүмжилж доорх хаягаар дор дурдсан хаягаар 2020 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Дугтуйн дээр тухайн ажлын байрны нэр, холбоо барих мэдээллийн хамт бичнэ. Эхний шалгаруулалтад тэнцсэн мэдүүлэг гаргагчийг ярилцлагад урина. Ярилцлагыг Барилга, хот байгуулалтын яаман дээр зохион байгуулах ба ярилцлагад ирэхдээ ажлын туршлагыг нотлох баримт бичиг, төгссөн сургуулийн диплом болон гэрчилгээний эх хувийг авч ирнэ.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  1. Анкет /Төрийн албан хаагчийн анкет /Маягт No1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  2. Товч намтар;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын диплом, гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар:
  5. Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 2 ажил олгогчоос/    
  6. Ажилласан жил болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн нотариатаарр баталгаажуулсан хуулбар;
  7. Мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох бусад баримт бичиг. 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, ЗГ-ын 12 байр, БХБЯ-ны 3 давхар, 305 тоот өрөө. Харилцах утас: 76003333 (1140)


Шинэ мэдээ
Их уншсан