ТЕНДЕРИЙН УРИЛГА | БХБЯ-2018А/XII.2.2

Огноо: 2018-03-13

Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-04-13

Тендер шалгаруулалтын нэр: “Нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дээврийн засвар” /Орхон, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг/

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-2018А/XII.2.2

Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос : “Нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дээврийн засвар” /Орхон, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг/-ын  ажлыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100.000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн чадавх болон техникийн чадавх, туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: –Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас доошгүй байх;
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: – Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.
  • Тендерийн үнийн дүнгээс багагүй, ижил төстэй ажлыг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жилийн аль нэг буюу 2015 он, 2016 он, 2017 он байна;
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх:

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2%-иас багагүй хэмжээний үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх олгохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 318 тоот өрөө

Харилцах утас: 76003333 (1124)


Шинэ мэдээ
Их уншсан