ТЕНДЕРИЙН УРИЛГА | БХБЯ-18А-XII.1.25.6

Огноо: 2018 оны 4 дүгээр сарын 10ы өдөр.

Тендер шалгаруулалтын нэр: “Үерийн далан байгууламж барих /Дундговь, Мандалговь/”

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-18А-XII.1.25.6

-Барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос  түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Үерийн далан байгууламж барих /Дундговь, Мандалговь/”  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

– Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200 000 /хоёр зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч  болох ба Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

– Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш:  45 хоногийн туршид хүчинтэй байна.

-Тендерийн хамт тендерийн баталгаа: 28 480 000 /Хорин найман сая дөрвөн зуун наян мянган/ төгрөг төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:  Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.

– Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 %-иас доошгүй байна.

– Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”

–  Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: /2013, 2014, 2015, 2016, 2017 он/-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.

– Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/

Барилга хот байгуулалтын яамны:

Зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд:

  • 3.5. Усны барилга байгууламжийн зураг төсөл

Барилга угсралтын ажлын хүрээнд:

  • 3.2. Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил
  • 1.5. Газар доорхи гарц  тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон  болон ган бүтээцтэй, барилга байгууламжийн  ажил

Эсвэл Зам, тээвэр хөгжлийн яамны холбогдох тусгай зөвшөөрлийн заалтыг харгалзуулан тооцож болно.

Жич: БХБ-ын сайдын  “Аргачлал батлах тухай” 2018.02.23-ны өдрийн 33 дугаар  тушаалаар батлагдсан нэгдүгээр хавсралтын дагуу БХБ-ын сайдын 2018 оны 11 дүгээр  тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагыг БХБ-ын Сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлэн тооцно.

– Гадаадын этгээд тендерт оролцох /эрхгүй./

– Дотоодын давуу эрхийн зөрүү:  /тооцохгүй/.

Тендерийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний 11 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх  хаягаар  авч  болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо,

Барилга, хот байгуулалтын яам,

4 дүгээр давхар  407б тоот. Утас 76003333 /1181/, 99006938


Шинэ мэдээ
Их уншсан