“Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”, “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам”-ын төсөлд санал авах тухай

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хуульд эрх бүхий этгээд батлахаар заасан дүрэм, журмыг төслийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тушаалаар шинэчлэн байгуулан ажиллаж байна.

            Тус ажлын хэсгээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтад “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх бүрэн эрхийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх”, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн боловсруулсан “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”, “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам”-ын төслүүдтэй танилцаж, холбогдох саналаа ирүүлнэ үү.

 

Холбоо барих: мэргэжилтэн Э.Ариунням, утас 76003333 (дотуур дугаар 1175), емайл хаяг: ariunnyam@mcud.gov.mn

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан