Туслах ажилтан сонгон шалгаруулах тухай зарлал

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн Туслах ажилтан сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Захиргааны /туслах/ ажилтанд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой /мэргэжил харгалзахгүй/;
  • Мэргэшсэн жолооч байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох чадвартай байх;

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны  05 дугаар сарын 14-ний өдрийн 17  цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.           

Барилга, хот байгуулалтын яам.

 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Засгийн газрын XII байр - 314 тоот.  Лавлах утас: 76003333


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан