УЛААНБААТАР ХОТЫН VII, XIV, МҮОНРТ-ИЙН ХОРООЛЛЫН ОРОН СУУЦ, ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ
Төслийн зорилго: Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, VII, XIV хорооллыг барилгажуулах эхлэлийг тавих, VII хороолол, МҮОНРТ орчмын хорооллыг инженерийн дэд бүтцэд холбох, VII, МҮОНРТ-ийн хорооллын цахилгаан хангамжийг сайжруулахад оршино.
Төслийн зорилтууд:
1-р зорилт: Улаанбаатар хотын VII, XIV хороололд нийт 2592 айлын орон сууц барих.
2-р зорилт: Орон сууцны VII хорооллын гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэх.
3-р зорилт: МҮОНРТ-ын орчмын хорооллын гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэх.
4-р зорилт: Улаанбаатар хотын VII хороолол, МҮОНРТ-ийн орчмын хорооллыг цахилгааны эх үүсвэрээр хангах 23,3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Улаанбаатар” дэд станцын өргөтгөл, “7-р хороолол”, “Радио телевиз” дэд станцын угсралтын ажлыг гүйцэтгэх.
Төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд:
1.VII, XIV хороололд нийт 2592 айлын орон сууц ашиглалтад орсон.
2.Улаанбаатар хотын VII хороолол, МҮОНРТ-ийн орчмын хорооллыг цахилгааны эх үүсвэрээр хангах 23,3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Улаанбаатар” дэд станцын өргөтгөл, “7-р хороолол”, “Радио телевиз” дэд станцын угсралтын ажлын гүйцэтгэл 100%,
3.7-р хороололд дулааны ф159мм-ф426мм диаметр бүхий нийт 770,2м /хос шугам/ шугам сүлжээ, цэвэр усны ф300 мм диаметр бүхий 3948 метр шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвүүдийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажил бүрэн дууссан.
4.Бохир усны 21-р коллекторын ф600 мм диаметр бүхий 1600 метр шугам сүлжээ, ф200-ф400мм диаметр бүхий 1912 метр шугам сүлжээг тус тус барьж дуусган 2015-2016 онд ашиглалтанд оруулсан.